Apple шилдэг компаниудын чансааг толгойлов

Хуучирсан мэдээ: 2012.03.05-нд нийтлэгдсэн

Apple шилдэг компаниудын чансааг толгойлов

“Fortune” сэтгүүлээс гаргадаг бахархал төрүүлдэг дэлхийн 50 компанийн даяарчлалын чансааны (World"s Most Admired Companies) тэргүүнд “Apple” компани тав дахь удаагаа бичигдлээ.

Өнгөрөгч долоо хоногт хөрөнгийн хэмжээ нь 500 тэрбум ам.доллар болсон “Apple” хамгийн өндөр үнэтэй компаниар нэрлэгдсэн байна. Өнгөрөгч хоёрдугаар сарын дундуур “Apple”-ийн нэгж хувьцааны үнэ анх удаагаа 500 ам.долларын төвшинг давсан байна. Өнгөрсөн баасан гаригийн NASDAQ арилжааны хаалтаар хувьцааны үнэ нь 545,18 доллар хүрсэн нь 2012 оны эхнийхээс гурав дахин өсчээ.

"Стив Жобс таалал төгссөний дараа компанийн ирээдүйн талаар олон асуудал тавигдаж байсан ч шинэ захирал Тим Кукийн удирдлага дор компани үргэлжлэн цэцэглэсээр байна” гэж “Fortune” сэтгүүлийн шинжээчид онцоллоо.

Компани iPhone ба iPad төхөөрөмжүүдийнхөө худалдаагаар өнгөрсөн жилд 108 тэрбум ам.долларын ашиг олсон учир “Fortune” сэтгүүлийн компьютер үйлдвэрлэгч компаниудын чансааг бас тэргүүлэв. Бахархал төрүүлэх компаниудын хоёрдугаарт “Google” интернет-компани бичигдсэнээс гадна онлайн салбарын компаниудын лидер болжээ. Интернэт хайлтын зах зээлийн лидерийн захирал бас өнгөрсөн жилд солигдсон бөгөөд хуучин захирал Эрих Шмидт нь албаа “Google”-ийг үндэслэгч Ларри Пейжид шилжүүлсэн юм. Өнгөрсөн жилийн дотор уг компани Google+ гэсэн олон нийтийн сүлжээг шинээр нэмэн шуурхай платформ Android-аа смартфоны зах зээлд бэхжүүлж чадлаа. Өдгөө өдөр бүр 700 мянган Android төхөөрөмж идэвхжиж байна.

“Fortune” чансааныхаа гуравдугаар байрт онлайн худалдааны “Amazon” гэх дэлхийн томоохон IT-компанийг нэрлэжээ. Компанийн цэвэр орлого 2011 онд тал хувиар буурсан ч гэсэн  Amazon нь онлайн-ритейлийн салбарыг эзэгнэсээр байна. Өнгөрсөн жил тус компани төсвийн чиглэлд хамгийн алдартай болоод байгаа  Kindle Fire гэсэн таблет компьютер гаргасан юм.

Чансааны дөрөвдүгээр “Coca-Cola”, тавдугаарт 2011 онд 100 жилийн ойгоо тэмдэглэсэн IT-аварга “IBM” орж байна. Бизнесийн дүгнэлтийн болон бусад үйлчилгээгээр IBM хурдан хөгжиж байгаа  Бразили, Орос, Хятад ба Энэтхэгт хөрөнгөө нэмэгдүүлж байгаа билээ.

Бахархал болохоор IT компаниудын дунд софтерийн “Microsoft” (17), “Samsung” “Electronics” (34), онлайн-аукцион “eBay” (41), провайдер IT-үйлчилгээний “Cisco” (42), Америкийн утасгүй холбооны оператор “AT&T” (46), зохион бүтээгч “ПО Oracle” (49) байгаа гэж сэтгүүл тэмдэглэв. Харин дэлхийн томоохонд орох хайлтын “Facebook” сүлжээ, бусад олон нийтийн сүлжээний онлайн үйлчилгээний компаниудыг чансаанд дурьдсангүй. World"s Most Admired Companies чансааны бичмэл хувилбарыг “Fortune” сэтгүүлийн гуравдугаар сарын 19-нд худалдаанд гарах дугаарт хэвлэх ажээ.

Ш.Мягмар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж