Их театрын балетийг онлайнаар

Хуучирсан мэдээ: 2012.03.05-нд нийтлэгдсэн

Их театрын балетийг онлайнаар

Хойд хөршийн Их театр өөрийн урын санд байдаг балетуудыг онлайнаар шууд дамжуулан үзүүлэх гэж байна. “Google Russia”-тай хамтран хэрэгжүүлэх уг төсөл энэ сарын 11-нд тоглох “Корсар” балетаар эхлэх юм.

Европын томоохон кино театруудаар тоглолтуудаа шууд дамжуулж эхэлсэн Их театр энэ удаад YouTube дэх өөрийн сувгаар үзэгчидтэй уулзана. Өнгөрсөн онд гэхэд YouTube дэх эдний сувгаар хоёр сая гаруй хүн зочилсон статистик судалгаа гарчээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж