АН-ын бүлэг хуралдана

Хуучирсан мэдээ: 2012.03.05-нд нийтлэгдсэн

АН-ын бүлэг хуралдана

УИХ дахь Ардчилсан намын бүлэг ээлжит хуралдаанаа өнөөдөр 12.00 цагт зарлажээ. Тус хуралдаанаар Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг хэлэлцэхээр болсон байна. Эл хуулийг УИХ намрын чуулганаараа баталсан ч Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс хэрэгжих хугацаан дээр нь хэсэгчлэн хориг тавьсан юм. Тодруулбал эл хууль ирэх долдугаар сарын 15-наас эхлэн мөрдөгдөхөөр заасныг Монгол Улсын Ерөнхийлөгч үл зөвшөөрч Монгол Улсын иргэн бүр хуулийн өмнө тэгш байх ёстой гэж үзэн, хэрэгжих хугацааг нь наашлуулах ёстой гэж үзсэн юм. Ингэхдээ Монгол Улсын Ерөнхийлөгч Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн хүчин төгөлдөр дагаж мөрдөх хугацааг 2012 оны тавдугаар сарын 1-ний өдрөөр тогтоох нь зүйтэй. Монгол Улсын Их Хурлын болон орон нутгийн 2012 оны сонгуулиар төрийн түшээд сонгогдож улмаар шинэ Засгийн газар, төрийн байгууллагуудын удирдах албан тушаалтнууд томилогдон ажиллах болно. Энэ хуулийг шинээр сонгогдох болон томилогдох албан тушаалтнуудаас эхлэн мөрдөж хэрэгжүүлэх нь нийгмийн хүлээлт, шаардлагад бүрнээ нийцнэ хэмээн үзэж байна гэсэн билээ. Тиймээс эл төслийг тус бүлэг авч хэлэлцэхээр болсон байна.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж