Тажикстан facebook-ийг хориглов

Хуучирсан мэдээ: 2012.03.05-нд нийтлэгдсэн

Тажикстан facebook-ийг хориглов

Тажикстаны төр засаг ийм шийдвэр гаргажээ. Facebook болоод орос хэл
дээрх хоёр сайт руу нэвтрэх боломжгүй болгов. Тус улсын Ерөнхийлөгчийг
шүүмжилсэн сөрөг мэдээллүүд дээрх сайтуудаар гарах болсонтой холбоотой
гэнэ.

“Бид дээд газраас facebook.com, tjknews.com and zvezda.ru
сайтууд руу хэрэглэгчдийг нэвтрүүлэхгүй байх тушаал авсан. Дагахаас өөр
замгүй” хэмээн интернэтийн нэгэн компанийн ажилтан ярилаа. Өнгөрсөн
жилээс энэ оронд Facebook-ийн хэрэглэгч огцом нэмэгдэж, олон нийтийн
энэхүү сайтаар улс төрийн сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлэх болсон ажээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж