Cap шинийн баярын дараах долоо хоногт хүнсний зах, дэлгүүрээр талх ховорддог. Уржигдраас эхлэн зүсмэл талх худалдаанд гарсан боловч 50-100 төгрөгөөр нэмсэн байна. Тухайлбал, 550 төгрөгийн үнэтэй зүсмэл хар талх 650, 850 төгрөгөөр зарагдаж байсан зүсмэл талх 950 төгрөг болжээ. Талхны үнийн нэмэгдсэн үндэслэлийг худалдагчид "Үйлдвэрээсээ нэмэгдсэн өртөгөөр ирсэн" хэмээж буй.
Харин "Талх чихэр", "Атар өргөө" компанийн дугуй талх одоогоор худалдаанд хараахан гараагүй байна. Тус компаниас цахилгааны үнэ нэмэгдсэнтэй холбоотой дугуй талхны үнийг өнгөрөгч жил 20 төгрөгөөр нэмсэн юм. Дашрамд дурьдахад "Бөмбөгөр" худалдааны төвд үхрийн татсан мах килограмм нь 6500 төгрөг, адууны шинэ цул мах 5000 төгрөг, татсан мах 4800, ямааны цул мах 5500 төгрөгийн ханштай байсан бол 1000-1800 төгрөгөөр нэмэгдсэн байна.
"Хүчит шонхор" захад өнөөдрийн байдлаар хонины мах гулуузаараа 4300 төгрөг, цул мах 4900 төгрөг, ямааны шулсан мах 5300 төгрөг харин гулуузаараа 3800 төгрөгийн үнэтэй байна.
Ж.Баттуул