Цэнгэг усны нөөц, Биологийн төрөл зүйлийн төвийг байгуулна

Хуучирсан мэдээ: 2010.05.04-нд нийтлэгдсэн

Цэнгэг усны нөөц, Биологийн төрөл зүйлийн төвийг байгуулна

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Г.Занданшатар, Япон улсаас Монгол  улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Т.Кидокоро, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллагын Улаанбаатар дахь төлөөлөгчийн газрын дарга Ю.Ишида Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар нэг тэрбум гурван сая иенийн үнийн дүн бүхий “Цэнгэг усны нөөц, биологийн төрөл зүйлийн төв” Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэг” гэсэн хоёр төслийг хэрэгжүүлэх тухай Засгийн газрын хооронд солилцох нот бичигт гарын үсэг зурлаа. Тус төслийг хэрэгжүүлснээр байгаль хамгаалагчдын мэдлэгийг дээшлүүлэх, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах, олон улсын судалгааны хүрээлэнтэй хамтран ажиллах зэрэг боломж нээгдэх аж.

Б.Алтансүх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж