Опра Хьюстоны охинтой ярилцана

Хуучирсан мэдээ: 2012.03.05-нд нийтлэгдсэн

Опра Хьюстоны охинтой ярилцана

Опра Уинфри дуулиан дэгдээх ээлжит ярилцлагынхаа зочноор дуучин Уитни Хьюстон агсны охин Бобби Кристанаг сонгожээ. Энэ бол Хьюстоны цорын ганц хүүхэд бөгөөд 18 настай.

Энэ сарын 11-нд “Опра Уинфри нэтворк” сувгаар цацагдах уг ярилцлагад мөн Уитни Хьюстоны ах эхнэрийнхээ хамтаар оролцсон байна. Уитни Хьюстон өнгөрсөн сард зочид буудлын өрөөндөө нас барсан. Түүний үхлийн шалтгаан өнөө хэр эцсийн хувилбараар албан ёсоор гараагүй байгаа. Опра Уинфри түүний оршуулах ёслолд уригдсан цөөхөн зочдын нэг байсан юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж