Монголын Уламжлалын Нэгдсэн намын тавдугаар их хурал өнөөдөр Монголын Хүүхдийн ордонд эхэлж байна. Уг хурлаар намын тайлан, улс төрийн илтгэл илтгэлүүд тавигдана. Эдгээрт эдийн засгийн өнөөгийн байдалд үнэлэлт дүнэлт өгч, хүндрэлээс хэрхэн гарах аргыг голчлон ярилцах ажээ. Мөн намын хяналтын зөвлөл, намын даргаа сонгохоор төлөвлөөд байгаа. Намын даргад нэр дэвшигчийг олны танил, удирдах чадвартай, улс төрийн арвин их мэдлэгтэй байх зэрэг шалгууруудыг голчлон үзэх ажээ. Одоогийн байдлаар МУНН-ын даргад нэр дэвшигсэдийг хэлэх боломжгүй гэнэ. V их хуралд Орон нутгаас 180 гаруй, нийт 780 гишүүд оролцох ажээ. Энэ үеэр ирэх сонгууль оролцох хоёр мөрийн хөтөлбөр хэлэлцэгдэх гэнэ.
Намын дотоод асуудал хэлэлцэгдэх учир үдээс хойно болох хурал хаалттай явагдана.
Д.Жаргалсүрэн