МАН-ын бүлэг хуралдана

Хуучирсан мэдээ: 2012.03.05-нд нийтлэгдсэн

МАН-ын бүлэг хуралдана

УИХ дахь МАН-ын бүлэг ээлжит хуралдаанаа өнөөдөр хийхээр төлөвлөөд байна. Ингэхдээ ээлжит бус чуулганы нээлтийг хийсний дараа тус бүлэг хуралдах юм. Бүлгээр энэ удаад Орон нутгийн сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх юм байна. УИХ намрын чуулганаараа Орон нутгийн сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хоёр төслийг “Хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзсэн. УИХ-ын гишүүн З.Энхболд нарын өргөн мэдүүлсэн Орон нутгийн сонгуулийн тухай хуулийн төсөлд УИХ болоод орон нутгийн сонгуулийг хамтад нь зохион байгуулахаар заасан бол УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан нарын мэдүүлсэн төсөлд эдгээр сонгуулийг тусад нь хийхээр заасан билээ. Тиймээс ээлжит бус чуулганаар хоёр сонгуулийг хамтад нь зохион байгуулах уу, тусад нь хийх үү гэдгийг хагалж, батлах учиртай.

Нөгөө талаас УИХ дахь Ардчилсан намын бүлэг нь өнгөрсөн хоёрдугаар сард Орон нутгийн сонгуулийн тухай хуультай холбогдуулан МАН-ын бүлэгт санал тавьсан. Түүнд тус бүлэг хариу мөн өгөх учиртай юм.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж