Багийн төрлийн аваргууд тодорлоо

Хуучирсан мэдээ: 2012.03.04-нд нийтлэгдсэн

Багийн төрлийн аваргууд тодорлоо

Монголын бүх ард түмний /МБАТ/ XIII их наадмын ширээний теннисний тэмцээн гуравдугаар сарын 02-ны өдөр “Оч” клубт эхэлсэн билээ. Тэмцээнд зургаан бүсээс шалгарсан шилдэг 16 багийн (21 байгууллагa) 102 тамирчин эрэгтэй, эмэгтэй баг, эрэгтэй, эмэгтэй нэг бүрчилсэн, эрэгтэй, эмэгтэй хосын төрлөөр өрсөлдөнө.

Багийн төрлийн аваргууд өчигдөр (03.03) тодорлоо. Тэмцээнд зургаан бүсээс шалгарсан шилдэг 16 баг өрсөлдсөнөөс эрэгтэйчүүдээс алтан медалийн төлөө “Хүч” спорт хороо “Алдар” спорт хорооны багийг 3:1-ээр буулган авч, аваргын болзол хангасан бол хүрэл медалийг “Чингэлтэй” дүүргийн баг тамирчид хүртжээ. МБАТ-ий XIII их наадмын багийн аварга “Хүч” спорт хорооны тамирчдын дасгалжуулагчаар С.Галбадрах ажилласан бол мөнгөн медаль хүртсэн “Алдар” спорт хорооны багийг Монгол Улсын гурван удаагийн аварга, МБАТ-ний анхдугаар их наадмын аварга (1961 он), спортын мастер Б.Амарсанаа дасгалжуулсан байна. Тэмцээний эмэгтэй багийн төрөлд “Хүч” хорооны баг тэргүүлж, Баянгол дүүрэг, “Аврагч” спорт хорооны багууд мөнгө, хүрэл медалийн эзэд болжээ.

Ч.Болор
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж