Хуучирсан мэдээ: 2012.03.04-нд нийтлэгдсэн

Ажил хэрэгч хатагтай

Монгол суу ухааны “Манукол” академийн “Хатан ухаан” танхимаас өнгөрөгч баасан гаригт  “Монгол хатан ухаан” эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулж, түүнд Гавьяат жүжигчин Т.Ариунаа илтгэл  тавьсан нь анхаарал татлаа. Тайзны дүр төрх, уран бүтээлчийн стилиэ түр гээж, ажил хэрэгч эмэгтэйн тун зохисон сонголт хийсэн дуучин бүсгүйг улс төрд хүч үзэх гэж байгаа гэх яриа мэр сэр дуулддаг болж. Энэ талаар тэр хариулт өгсөн юм.

-Таныг 2012 оны УИХ-ын сонгуульд нэр дэвших гэж байгаа гэсэн яриаг яг өнөөдөр хүнээс сонссон. 

-Нийгмийн харилцаанд орох, нийгэмд тустай ажилд оролцохыг манайхан улс төрд чиглэсэн бэлтгэл гэж ойлгодог. Энэ буруу л даа. Эмэгтэйчүүд бид хатан ухаантан байхын тулд өөрсдөөсөө эхлэх учиртай. Биеэ, гэрээ  засцгаая, дараа нь төрөө засъя гэдэг биз дээ. Би өнгөрсөн хугацаанд зөвхөн уран бүтээлч хүн байсан бол цаашид иргэн хүнийхээ хувьд, ээжийнхээ хувьд  Монголын залуучуудад үгээ хүргэж, тэднийг соён гэгээрүүлэх зорилготой бусад олон сайхан бүсгүйчүүдтэйгээ хамтарч ажиллая гэж бодсон юм.

-Магадгүй, таныг улс төрд өөрийгөө тодорхой хэмжээгээр бэлдэж байгаа гэж ойлгож болох уу?

-Одоохондоо би болоогүй ээ. Эхлээд гэргийн мэргэн ухаан, хатан ухаанд, дараа нь хатан мэргэн ухаанд суралцах ёстой. Би дөнгөж суралцаж байна. Тийм болохоор 2012 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшихгүй гэж ойлгож болно. Эмэгтэйчүүд бид өөрсдийгөө нийгэмд хүлээн зөвшөөрүүлэхийн тулд хувь хүнээ маш сайн хөгжүүлэх хэрэгтэй. Би энэ зарчмаар л явж байгаа эмэгтэй хүн.

С.Отгон
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж