Г.Уянга: Хаана нэр дэвшихээ шийдээгүй байгаа

Хуучирсан мэдээ: 2012.03.04-нд нийтлэгдсэн

Г.Уянга: Хаана нэр дэвшихээ шийдээгүй байгаа

Парламентед суудалгүй намууд нэгдэж, ирэх 2012 оны сонгуульд эвсэл байгуулан өрсөлдөхөөр болсон. Эвсэлд  МАХН, МҮАН, Ардчилсан холбооны нам, Либериал нам зэрэг нийт  зургаан нам нэгдсэн байгаа.  Эвсэлд нэгдсэн “Амлалт нэхэх ард түмний холбоо”-ны ерөнхий зохицуулагч Г.Уянга 2012 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшинэ.  Түүнээс  аль тойргоос нэр дэвших талаар тодрууллаа.

-Та 2012  оны УИХ-ын нэр дэвшихээр болсон. Аль тойргоос нэр дэвших тань тодорхой болсон уу?

-Сонгуулийн хуулийг харж байна. Өмнө нь хоёр ч удаа Чингэлтэй дүүргээс нэр дэвшиж байсан учраас энэ дүүргээ сонгох талаар бодож байгаа. Гэхдээ Сэлэнгэ, Өмнөговь, Дорноговь, Сүхбаатар зэрэг аймагт нэр дэвшүүлэх санал ирж байна. Одоогоор яг тодорхой шийдэж амжаагүй байна. 

-Сонгуулийн хуулийг хүчингүй болгох талаарх асуудал цэц дээр яригдаж байна. Ингэж байгаад хуучин хуулиараа сонгууль явуулах болов уу гэдэг яриа ч байна?

-Сонгуулийн хуулийг тодорхой болгохгүй байгаа нь эрх баригчдад ашигтай байгаа. Тэд зориуд удаашруулж цаг хожиж байж болох юм. Төрөөс арваад тэрбумыг авчихсан мөнгөтэй хүмүүст энэ нь ашигтай байгаа байх. Харин тэд нар шиг сонгуульд зарцуулах  их мөнгөгүй жижиг намууд тойргоо тодорхой болгож чадахгүй, хохиролтой байгаа юм л даа.

С.Отгон
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж