ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль өнөөдөр эхэллээ. Томоохон гүрний тоонд багтдаг ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд бүс нутагтаа суугаа иргэдээс гадна дэлхийн өнцөг булан бүрт ажиллаж амьдарч байгаа иргэд нь мөн саналаа өгч байна. Тухайлбал, Монгол Улсад амьдарч буй Оросын иргэд Орос 14 дүгээр сургуулийн байранд ерөнхийлөгчийн сонгуульд саналаа өгч байна. Монгол Улсад ОХУ-ын 3000 гаруй иргэн амьдардгийн 911 нь ерөнхийлөгчийн сонгууль санал өгөх насныхан байдаг гэсэн тооцоо байгаа аж. Санал хураалт авах комисст 12 хүн ажиллаж байна. Улаанбаатар хотод байнга оршин суудаг 300 гаруй хүн санал өгөх хүсэлтээ ирүүлсэн байгаа аж. Дөнгөж сая авсан мэдээллээр ОХУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд удахгүй 14 дүгээр сургууль дээр ирж саналаа өгөх ажээ.
ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд В.Путин, М.Зюганов, М.Прохоров В.Жириновский, С.Миронов нарын таван хүн өрсөлдөж байгаа билээ.
С.Отгон