Сарын шилдэг тамирчны түнш – Рио Тинто
Хамгийн анхны шалгаруулалт буюу 10-р сарын шалгаруулалтанд амжилтаараа манлайлсан 5 тамирчин өрсөлдөж, Боксын ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн МУГТ, Хөдөлмөрийн баатар П.Сэрдамба шилдгээр тодорсон юм. Тэгвэл 11-р сарын шилдэг тамирчны шалгаруулалтыг Нидерландын Амстердам хотноо болсон Жүдо бөхийн Гран При тэмцээний -78 кг-ийн жинд аваргалсан ОУХМ П.Лхамдэгд тэргүүлсэн бол 2011 оны хамгийн сүүлийн сарын шилдэг тамирчнаар Японы марафонд 2 дахь жилдээ дараалан түрүүлж, МУГТ цолыг хүртсэн марафоны тамирчин Б.Сэр-Од тодроод байгаа билээ. 2012 оны эхний сарын шилдэг тамирчнаар Казахстаны Алматыд болсон Мастеруудын тэмцээнд түрүүлсэн жүдоч С.Мияарагчаа шалгарсан билээ.
МҮОХ-оос та бүхэнд 2012 оны хамгийн эхний сард тив дэлхийн хэмжээний тэмцээнд амжилт гарган эх орон нэгтнүүдээ баярлуулж, үзүүлсэн амжилтаараа Монголын тамирчдыг манлайлсан шилдэг тамирчдыг “Хоѐрдугаар сарын шилдэг тамирчин” шалгаруулалтанд нэр дэвшүүлснийг танилцуулж байна.
Хоёрдугаар сарын шилдэг тамирчинд нэр дэвшигчид:
- Д.Дашням: Хонконгод болсон олон тэквондогийн “Алтан цом” олон улсын тэмцээнд өрсөлдөгчдөө ээлж дараалан ялсаар аварга болсон.
- ОУХМ Д.Сумъяа: Германы Дюссельдорфод болсон гран-пригээс мөнгө, Унгарын Будапешт, Польшийн Варшавт болсон жүдогийн дэлхийн цомын тэмцээнүүдээс мөнгөн медаль тус тус хүртсэн. Европын цуврал тэмцээнүүдээс гурван медаль хүртсэн манай ганц жүдоч.
- Улсын аварга С.Мөнхбат: Баясгалан хэмээх усан луу жилийн сар шиний барилдаанд түрүүлсэн.
- ОУХМ С.Ням-Очир – Францын Парис хотод болсон Их дуулга тэмцээнд алт, Германы Дюссельдорфод болсон дэлхийн цомд мөнгөн медаль хүртсэн.
- МУГТ Б.Сэр-Од –Японы Бэпү марафонд 2:11,05 амжилтыг үзүүлэн мөнгөн медаль хүртэж, улсын дээд амжилтаа шинэчлэн тогтоосон.
Эх сурвалж: МҮОХ-ны www.olympic.mn сайт