“Мөсний баяр”-ын аялал гуравдугаар сарын 1-нд Улаанбаатар хотоос Хөвсгөл аймгийн Мөрөн сумыг зорьсон нисэлэгээр эхэлсэн юм. Өчигдөр Мөрөнд “Мөсний баяр”-ын нээлтийн ажиллагаа болон бөөгийн ёслол, уран бүтээлчдийн ардын урлагийн тоглолт, морин чарганы уралдаан, “Мөсөн шагай” харваа, 12 км-ын чаргатай морьдын бооцоотой уралдаан, 100 км-ын тэшүүрийн марафон болон сайхан монгол дээлтэй гадаад шалгаруулах, “Аав ээж би” тэмцээн, мөсөн гэрийн худалдаа, үйлчилгээ зэрэг олон талт арга хэмжээнүүд болсон юм. Өнөөдөр өглөө 09.00 цагт тэшүүрийн марафоны хоёр дахь өдрийн гараа 100 км тойрогт эхэлсэн бөгөөд автомашины уран жолоодлогын тэмцээн, мөсөн дээрх бөхийн барилдаан, олс таталтын тэмцээн, морин чаргаар аялах, морь унах, айлд зочлох зэрэг хөтөлбөрүүд болж байгаа юм. Өнөөдөр 16.00 цагт тэшүүрчид гулгаж дуусан марафон өндөрлөх бөгөөд шагнал гардуулах ёслолын ажиллагаа
болно. Харин 20.00 цагт “Мөсний баяр”-ын хаалтын ажиллагаа, галын наадам болон зочид, оролцогчид маргааш Улаанбаатарт ирснээр “Мөсний баяр” өндөрлөнө.