
Их Британийн тэргүүн теннисчин Энди Муррей (4) Сербийн Новак Жоковичийг 6:2, 7:5-аар, Швейцарийн Рожер Федерер (3) Аргентиний Хуан Мартин Дел Потрог (10) 7:6, 7:6-аар буулган авлаа. Их Британийн теннисчин Энди Муррей оны анхны "Их дуулга" болох "Австралийн нээлттэй тэмцээн"-ий хагас шигшээд Жоковичид хожигдож байсан байна.
"Их дуулга"-ын 16 түрүүт Швейцарийн Рожер Федерер (3) тус тэмцээнд дөрвөн удаа түрүүлсэн бол "Их дуулга"-ын таван түрүүт Сербийн Новак Жокович (1) гурван удаа түрүүлж байсан байна.
Шигшээ тоглолт маргааш болно.
Гэрэл зургийг ЭНД дарж үзнэ үү.
Ч.Болор