Бразилийн Иргэний агаарын тээврийн TAM гэх тэргүүлэх компанийн нислэг улс даяар хойшилжээ. Баасан гаригт компьютерийн системийн доголдлын улмаас Рио-де-Жанейро, Сан-Паулу зэрэг томоохон хотуудын нислэг саатсан байна. Өглөө гарсан компьютерийн системийн саатлыг үд дунд зассаны дараа нислэг сэргээгдсэн гэнэ. Энэ хугацаанд дотоодын 218 нислэг саатсан бөгөөд компани зорчигчдоос уучлалт хүссэн тухай Оросын РИА Новости мэдээлжээ.
Ш.Мягмар