Гаалийн тухай хуульд өөрчлөлт оруулахыг дэмжлээ

Хуучирсан мэдээ: 2010.05.04-нд нийтлэгдсэн

Гаалийн тухай хуульд өөрчлөлт оруулахыг дэмжлээ

Дөнгөж сая УИХ-ын Төсвийн байнгын хороо хуралдлаа. Энэ удаагийн хурлаар Гаалийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, Засгийн газар үнэт цаас гаргахыг хэлэлцэхээр байсан юм. Төсвийн хорооны гишүүд эдгээр асуудлыг хэлэлцэх эсэх талаар санал хураан Засгийн газрын үнэт цаас гаргах асуудлыг Төсвийн тодотголтой цуг хэлэлцэхээр болсон юм. Харин Гаалийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97-1 дэх заалтын хүчингүй болгож нэмэлт, өөрчлөлт оруулахыг дэмжлээ. Энэхүү заалт нь Монголын бизнес эрхлэгчдийг гадаадынхантай өрсөлдөх чадварыг бууруулж байна гэж гишүүд үзэж байна. Тиймээс энэхүү хуулийн заалтыг хүчингүй болгох саналыг УИХ-д оруулах нь зүйтэй гэж үзэснээр Төсвийн байнгын хорооны хурал өндөрлөв.

Л.ХАЛИУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж