
Аллагын улмаас 22 хүн алагдаж, 23 хүн шархадсан гэж Agence France-Presse мэдээлсэн бол амь үрэгдэгсдийн тоо 23 болсон тухай Associated Press дамжуулжээ. Тира голын хөндийд хяналтаа тогтоохын төлөө "Лашкар-и-исламтай" тэмцэлдэж буй “Талибан” хөдөлгөөнийхөн дэлбэрэлтийн хариуцлагыг өөртөө авсан тухай зарлав. Өмнө нь гуравдугаар сарын 2-нд энэ бүсэд зэвсэгт мөргөлдөөн гарч, 33 хүн амь үрэгдэж байв. Тэдний 10 нь Засгийн газрын цэргийнхэн, 23 нь Засгийн газрын эсрэг бүлэглэлийнхэн байжээ. Хайберийн район нь Исламабадын хяналтад байдаггүй омгийн нутаг бөгөөд түүгээр Америкийн цэргийн хангамжийн зам дайран өнгөрдөг.
Ш.Мягмар