ОТИС архивын шалгалтад бүдэрчээ

Хуучирсан мэдээ: 2012.03.03-нд нийтлэгдсэн

ОТИС архивын шалгалтад бүдэрчээ

Архивын ерөнхий газраас өнгөрсөн хоёрдугаар сард “Отгонтэнгэр” их
сургуулийн архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд шалгалт хйижээ.
Уг шалгалтыг Архив, албан хэрэг хөтлөлтийн хяналтын улсын ерөнхий
байцаагчийн баталсан хуваарь, удирдамжийн дагуу улсын байцаагч
Н.Оюунсүрэн, мэргэжилтэн Ө.Батсүрэн нар өнгөрсөн хоёрдугаар сарын 6,
7-ны өдөр шалгалт явуулжээ. Ингэхдээ шалгалтын хуваарь, удирдамж, дүгнэх
үзүүлэлт, аргачлалыг тус сургуулийн захирал, дэд профессор, ректор Д.Наранчимэг,  бичээч, архивч Ш.Сарангэрэл нарт танилцуулж, шалгалтыг
явуулсан байна. Улмаар өчигдөр Архивын ерөнхий газраас цахим хуудсаараа
дамжуулан дээрх шалгалтын дүнг танилцууллаа. Тус байгууллагын архив,
албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагааг иж бүрэн шалгалтын батлагдсан
шалгуур үзүүлэлтүүдийн дагуу шалгахад   зөрчил дутагдал нэлээд илэрсэн
бөгөөд “Хангалтгүй” буюу “F” гэсэн үнэлгээгээр дүгнэгдсэн байна.
Илэрсэн зөрчлийг арилган шалгалтын мөрөөр тодорхой ажил зохион байгуулж,
хариуг энэ оны наймдугаар сарын 30-ны дотор  Архивын ерөнхий газарт
ирүүлэх тухай  албан шаардлага  хүргүүлсэн байна.

А.Зул 
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж