Т.Ариунаа хатан ухааныг биширдэг

Хуучирсан мэдээ: 2012.03.03-нд нийтлэгдсэн

Т.Ариунаа хатан ухааныг биширдэг

Монгол суу ухааны “Манукол” академийн Хатан ухаан танхимаас өчигдөр “Монгол хатан ухаан” эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулав. Тус академийн эрдэмтэн судлаачид, Хатан хуралдайн гишүүд, мөн Хатан ухаан танхимын гишүүд, монгол хатдын чиглэлээр судалгаа хийдэг бусад эрдэмтэн, судлаачид оролцсон тус бага хурлын онцлох эрхмүүдийн нэг нь Гавьяат жүжигчин, поп дива Т.Ариунаа байлаа. “Хатан ухаан танхимын жинхэнэ гишүүн” гэх “пайз” өмнөө тавьсан тэрбээр хаана ч явсан дэгжин байдлаа хадгалж чаддаг жишгээр энэ удаад ажил хэрэгч хэрнээ ихэмсэг төрх бүрдүүлсэн байв. Хар өнгийн сорочкан цамцны гадуур цагаан, хар алагласан хүрэм өмсч, тод ягаан өнгө бүхий алчуур зүүсэн хатагтай Ариунаагийн гоёл нь хүртэл даруухан байсан.

Монголын түүхэнд нэрээ мөнхөлсөн суу билэгт хатдын түүхийг шимтэн судалдаг гэх Т.Ариунаа өөрийгөө хатдын ухааныг хүндлэн биширдэг хэмээн ярьдаг. Тиймдээ ч өнгөрсөн жил “Домгийн өглөө” нэртэй богино хэмжээний мюзикл бүтээж, Саянгоо хатны дүрд хувирсан билээ. Харин өчигдрийн “Монгол хатан ухаан” эрдэм шинжилгээний бага хуралд тэрбээр дээр дурдсан монгол хатдын түүх, сод билэгт хатан ухааны талаар лекц уншсан юм.

Г.Даша
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж