“New star” студи ирээдүйн рок попын одыг бэлтгэнэ

Хуучирсан мэдээ: 2010.05.04-нд нийтлэгдсэн

“New star” студи ирээдүйн рок попын одыг бэлтгэнэ

“Grand” уран бүтээлийн нэгдэл, “New star” студийн дэргэдээс зар явуулан
рок, поп стилээр чадварлаг дуулдаг хүүхдүүдийг шалгаруулалтанд урьсан.
Энэхүү шалгаруулалтанд дөч гаруй хүүхэд ирж шалгуулснаас найман хүүхэд
тунаж үлджээ. “New star” студи эдгээр хүүхдүүдэд дахин даалгавар өгч шүүн эндээс үлдсэн чадварлаг хоолойтой, авъяастай, чин эрмэлзэлтэй хүүхдийн уран бүтээлийг нь дэмжиж ажиллахаар болж байгаа ажээ. Сүүлийн үед нэгэн хэвийн ганц хоёрхон дуутай, дуулсан дуулаагүй хоёрын хооронд болоод тэрэндээ клип хийгээд л оддын өвчин туссан залуучууд олшроод байгаа. Энэхүү шалгаруулалтын зорилго нь рок поп, хотын хөгжимд хувь нэмрээ оруулахуйц сайн дуучинг төрүүлэн гаргах гэнэ. Шалгарсан хүүхдийг зохих хэмжээний урлагийн хичээл сургалтанд хамруулж мэргэжлийн төвшинд бэлтгэн уран бүтээл дээр нь хамтран ажиллаж чанартай уран бүтээл хийхийг зорьж байгаа юм байна.
Г.Даша
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж