Б.Наранхүүгийн наран хээр азарга түрүүлэв

Хуучирсан мэдээ: 2012.03.03-нд нийтлэгдсэн

Б.Наранхүүгийн наран хээр азарга түрүүлэв

Төв аймгийн Зуунмод суманд өнөөдөр болж буй “Дүнжингарав-2012” төвийн бүсийн хаврын уралдааны азарганы уралдаанд 234 хурдан хүлэг уралдсанаас 55 дугаартай мордсон Дундговь аймгийн Өлзийт сумын харьяат Б.Наранхүүгийн наран хээр азарга түрүүллээ. Өнгөрсөн жилийн төрийн их баярын наадмын азарганы уралдаанд аман хүзүүдэж байсан энэ шандаст хурдан хүлэг Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын уяач Д.Пүрэвдоржийн унаган хээр азарга аж.

Харин аман хүзүүнд Өвөрхангай аймгийн харьяат, Монгол Улсын тод манлай уяач Г.Батхүүгийн соёмбон зээрд орж ирлээ.

“Дүнжингарав-2012” уралдааны нээлтийн ёслол одоо болох бөгөөд залгуулаад их насны морьдын уралдаанаар үргэлжилнэ. Их насанд 293 хурдан хүлэг гараанаас хөдөлсөн бол Соёолон насанд 250 орчим морьд уралдахаар бүртгүүлсэн байна.

Ч.Болор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж