
Их наадам 2012 оны долдугаар сарын 1-11-нд “Буянт-Ухаа” спорт цогцолборт болох юм. Монголдоо хамгийн өндөр шагналын сантай тус тэмцээний ерөнхий зохион байгуулагчаар “TLG-13” ТББ ажиллана. Тэмцээнд үе үеийн сагсан бөмбөгчид хуран цуглаж, халуун ам бүлээрээ 50 жилийн ойгоо тэмдэглэх ажээ. Тэмцээнд эрэгтэй, эмэгтэй сагсчид өсвөр үе, насанд хүрэгчдийн, ахмадын гэсэн ангиллаар өрсөлдөх бөгөөд мэргэжлийн болон сонирхогчийн зэрэглэлтэй Монгол Улсын бүх лигийн тамирчид хамрагдах юм байна. Энэхүү тэмцээн нь хамгийн олон сагсан бөмбөгчид оролцохоороо Монголын сагсан бөмбөгийн түүхэнд тэмдэглэгдэн үлдэхээр томоохон тэмцээн юм.
Т.Маша