Оскарын шагналт найруулагчийг эсэргүүцэв

Хуучирсан мэдээ: 2012.03.03-нд нийтлэгдсэн

Оскарын шагналт найруулагчийг эсэргүүцэв

Энэтхэгийн Чандагар хотноо өчигдөр эсэргүүцлийн жагсаал болов. Хинди үндэстний төлөө хөдөлгөөнийхөн Оскарын шагналт найруулагч Кэфрин Биглоугийн хийж буй Осама Бин Ладений тухай киног эсэргүүцжээ. Пакистан улс нутаг дэвсгэр дээрээ зураг авалт хийхийг хориглосон тул киноны баг Чандагар хотыг Пакистан болгон зураг авахаар ирсэн аж.

“Пакистаны далбааг манай улсад мандуулан зураг авахыг бид хэрхэвч зөвшөөрөхгүй” хэмээн хөдөлгөөнийхөн мэдэгдэв. Найруулагч Кэфрин өмнө нь Иракийн тухай киногоороо Оскарын шагнал хүртэж байсан юм. Харин одоо түүний хийж буй Бин Ладений тухай кино энэ оны төгсгөлөөр дэлгэцэнд гарах гэнэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж