Рок ертөнцийн амьд домог болсон “Роллинг стоунз” хамтлаг 50 жилийн ойдоо зориулж гэрэл зургийн цомог гаргана. Ирэх долдугаар сарын 2-нд буюу 1962 онд Лондонгийн Оксфордын гудамжинд анхныхаа тоглолтыг хийсэн өдрөөр нь худалдаанд гарах энэхүү цомог 352 хуудастай, нийт 700 шахам зурагтай байх гэнэ.
“Роллинг Стоунз:50” хэмээх нэртэй цомгийг “Тэймс энд Хадсон” хэвлэлийн газраас хэвлүүлж байгаа юм. “Бидний 50 жилийн гайхамшигтай түүхийг энэ гэрэл зургууд өгүүлэх болно” хэмээн хамтлагийн дуучин Мик Жаггер өгүүлэв.