Б.Цэрэнбалтавын хээр азарга түрүүллээ

Хуучирсан мэдээ: 2012.03.03-нд нийтлэгдсэн

Б.Цэрэнбалтавын хээр азарга түрүүллээ

Монголын морин спорт, уяач­дын холбооны төвийн бүсийн хав­рын хурдан
морины уралдаан “Дүн­жин­гарав” өнөөдөр Төв аймгийн Зуун­модод болж байна.

“Дүнжингарав-2012”
дөрвөн насны ангилалд болох бөгөөд эрлийз морьдын дээд нас болон
азарга, соёолон тус бүр 16, их нас 18 км замд хурд сорих аж.

Эхний уралдаан болох эрлийз морьдын дээд насанд Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын уяач Б.Цэрэнбалтавын хээр азарга түрүүллээ.

Өнгөрсөн жилийн “Дүнжингарав”-ын азарганы уралдаанд түрүүлсэн Говь-Алтай аймгийн Шарга сумын харьяат, сар шинийн өмнөхөн  Монгол Улсын манлай уяач цол хүртсэн Д.Бат-Эрдэнийн халтар аман хүзүүнд ирлээ.

Айргийн гуравт Архангай аймгийн Чулуут сумын харьяат, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Д.Бадамжунайн цахиур халзан хурдаллаа. Монгол Улсын манлай уяач Б.Содномцог уяач уяж хурдлуулсан байна.

Айргийн дөрөвт Монгол Улсын тод манлай уяач, Д.Цэрэнчимэдийн уясан Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын харьяат Алтансүхийн зээрд хурдаллаа.

Айргийн тавд Архангай аймгийн Их-Тамир сумын харьяат Монгол Улсын манлай уяач С.Ганхуягийн уяж хурдлуулсан Архангай аймгийн Их-Тамир сумын харьяат Г.Тэмүүлэнгийн зээрд халзан хурдалж уясан эзэн, унасан хүүхэд, хурсан олныг баярлууллаа.

Азарганы уралдаанд 250-иад морьд гарааны зурхайгаас эргэлээ.

Ч.Болор
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж