Туркийн нэрт удирдаач тоглолт хийнэ

Хуучирсан мэдээ: 2010.05.04-нд нийтлэгдсэн

Туркийн нэрт удирдаач тоглолт хийнэ

Ц.Намсрайжавын нэрэмжит Улсын Филармонийн концертын танхимд тавдугаар сарын 7-нд 19.00 цагаас “Classical concert” нэртэй нэгэн сонгодог хөгжмийн тоглолт болох гэж байна. Улсын Филармонийн симфони найрал хөгжим Оросын суут хөгжмийн зохиолч П.И.Чайковскийн мэндэлсний 170 жилийн ойд зориулан түүний алдар суут хөгжмүүдийг үзэгч та бүхэндээ сонордуулах гэж байна. Энэхүү тоглолтыг удирдан тоглуулахаар Бүгд найрамдах Турк улсын нэрт удирдаач Жем Мансур, гоцлол хөгжимчин Чэтин Шэвиз, Хазал Ешилли нар манай улсад өнгөрсөн бямба гаригт хүрэлцэн иржээ. Та нэгэн үдшийг сонгодог хөгжмөөр амьсгалан, дэлхийд нэртэй удирдаачийн ур чадварыг мэдрэн өнгөрүүлэхийг хүсвэл Улсын филармонийн концертын танхимыг зориорой.
Г.Даша
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж