2012 оны 03 дугаар сарын 03-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Өнөөдөр нутгийн өмнөд хэсгээр ахиухан хэмжээний цас үргэлжлэн орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна.
Нутгийн өмнөд хэсгээр үүлэрхэг. Баруун болон төв, зүүн зүгийн нутгийн өмнөд хэсэг, говийн ихэнх нутгаар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна Бусад нутгаар үүлшинэ. Цас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр хойноос, бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Увс нуур, Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр 17-22 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Ерөө голын сав газраар 9-14 градус хүйтэн, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр 1-6 градус, бусад нутгаар 5-10 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. 5-7 градус хүйтэн байна. Өглөө 05 цагт Улаанбаатарт: 18 градус хүйтэн, харьцангуй чийг 71 хувь, агаарын даралт 870 гектопаскаль байна. Даралт өдөртөө буурна.
4-нд төв, говь, зүүн зүгийн нутгаар, 5-нд төвийн нутгийн хойд, говийн нутгийн зүүн, зүүн зүгийн өмнөд хэсгээр, 6-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурна. Салхи 5-нд зарим газраар,6-нд говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур, Дархадын хотгор, Идэр, Тэс, Ерөө голын сав газраар шөнөдөө 31-36 градус, өдөртөө 15-20 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын сав газраар шөнөдөө 24-29 градус, өдөртөө 9-14 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн байна.
5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээг ЭНД дарж үзнэ үү.