Хөрөнгө оруулагчдын чуулганд Эрээний компаниуд оролцоно

Хуучирсан мэдээ: 2012.03.02-нд нийтлэгдсэн

Хөрөнгө оруулагчдын чуулганд Эрээний компаниуд оролцоно

Нийслэлийн Засаг даргын орлогч Б.Баатарзориг Эрээн хотноо ажлын айлчлал хийжээ. Тус айлчлалын үеэр нийслэлийн Өмчийн харилцааны газрын Төр, хувийн хэвшлийн түншлэл концессын хэлтсийн дарга С.Мөнхчулуун гуравдугаар сарын 23-нд Улаанбаатар хотноо болох Олон улсын хөрөнгө оруулагчдын чуулга уулзалтаар хэлэлцэх төслүүдийн талаар Эрээн хотын бизнесмэнүүдэд мэдээлэл хийжээ. Энэхүү чуулга уулзалтад Эрээн хотын дарга тэргүүтэй тус хотын болон ӨМӨЗО-ны 30 гаруй компаниуд оролцохоор бэлтгэж байгаа гэдгийг энэ үеэр мэдэгджээ.

Эх сурвалж: www.mminfo.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж