“Шатахуун түгээгүүрийн хэмжих хэрэгслийн шалгалт, баталгаажуулалт” сэдэвт сургалтыг Засгийн Газрын тохируулагч агентлаг Стандартчилал, хэмжил зүйн газар гуравдугаар сарын 1,2-нд зохион байгууллаа. Ингэхдээ шатахуун импортлогч компаниудын шатахуун түгээгүүрийн техникийн ажилтнуудад хэмжлийн нэгдмэл байдлыг хангах тухай хуулийг таниулах, хэмжилзүйн онолын тухай, шатахуун түгээх хэмжих хэрэгслийн шалгах аргын стандартуудыг хэрхэн мөрдөх талаар аргазүйн зөвлөмж, нефтийн салбар дахь орчин үеийн техник технологийн шинэчлэлт, итгэмжлэлийн үндэсний тогтолцооны тухай мэдлэг, мэдээлэл өгчээ.
У.Болор