Спортын холбоодод 150 сая төгрөг олголоо

Хуучирсан мэдээ: 2012.03.02-нд нийтлэгдсэн

Спортын холбоодод 150 сая төгрөг олголоо

Эрүүл мэндийн сайд, Сангийн сайдын 2009 оны 53/45 дугаар хамтарсан тушаалын дагуу Спортын уралдаан тэмцээнийг санхүүжүүлэх журмыг үндэслэн Биеийн тамир спортын газрын дарга Ч.Наранбаатар, спортын холбоодтой гэрээнд гарын үсэг зурлаа. БТСГ-аас спортын холбоодын 2011 оны ажлын тайланг дүгнээд тайлан ирүүлсэн 42 холбооноос энэ онд 24-т нь үйл ажиллагааны (улсын аварга шалгаруулах тэмцээнээ зохион байгуулах) зардал болгон 150 сая төгрөг олгохоор шийдвэрлэжээ. Гарын үсэг зурах ёслолын ажиллагаанд дээрх спортын холбоодын удирдлагууд оролцлоо. Бүх ард түмний спортын их наадмын төрлөөр шалгарсан төрлүүдэд залуучууд, өсвөр үеийн УАШТ-дээ дээрх санхүүжилтийг зарцуулуулахаар болж байгаа.

"Лондоны зуны олимпийн наадам, паралимпийн наадам, Монголын бүх ард түмний спортын их наадмын жилд Төр засгаас биеийн тамир, спортыг ихээхэн дэмжин ажиллаж буйн нэгэн жишээ нь энэ үйл явдал болж байна. Түүнчлэн төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх журмын хүрээнд спортын холбоодоо дэмжин үйл ажиллагааны зардал олгож байна. Та бүхэнд спортын өндөр амжилт хүсье" гэж БТСГ-ын дарга Ч.Наранбаатар энэ үеэр хэллээ гэж Биеийн тамир, спортын газраас мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж