Гэрэл зурагчин Марина Кано байгаль болон ан амьтанд чин сэтгэлээсээ хайртай. Умард Испанийн Кантанбрид амьдардаг энэ бүсгүй Cabárceno нэртэй ном бүтээх ажилд 3 жил зориулжээ. Европын хамгийн том байгалийн цогцолбор дархан цаазтай газрын нэрээр овоглосон энэ номдоо Марина байгальд эрх дураар оршигч ан амьтдын гайхалтай зургуудыг багтаасан юм.