БСШУЯ-ны харьяа Мэргэжлийн сургалттай биеийн тамир, спортын дунд сургуулийн нэрэмжит чөлөөт бөхийн өсвөр үеийн “Тэмүүлэл” тэмцээн маргааш Спортын төв ордонд эхэлнэ. Тэмцээн нь гурав дахь жилдээ болох гэж буй нь энэ бөгөөд өсвөрийн тамирчдын бэлтгэл, ур чадварын түвшинг дээшлүүлэх, шилдэг, авьяаслаг тамирчдыг нээн тодруулах, багш, дасгалжуулагчид харилцан туршлага солилцох, хамтын ажиллагааг өргөжүүлэх, тус спортыг сурталчлах зорилготой юм. Тэмцээн хөвгүүдийн 13, охидын найман жинд болох бөгөөд аваргууд нь ням гаригт тодорно.
"Өдрийн шуудан" сонин