Монголын Уламжлалын Нэгдсэн нам тавдугаар их хурал энэ сарын 5-нд Монголын Хүүхдийн ордонд 10.00 цагт эхлэнэ. Уг хурлаар намын тайлан, улс төрийн илтгэл илтгэлүүд тавигдана. Эдгээрт эдийн засгийн өнөөгийн байдалд үнэлэлт дүнэлт өгч, хүндрэлээс хэрхэн гарах аргыг гүлчлон ярилцах ажээ. Мөн намын хяналтын зөвлөл, намын даргаа сонгохоор төлөвлөөд байгаа гэнэ. Намын даргад нэр дэвшигчийг олны танил, удирдах чадвартай, улс төрийн арвин их мэдлэгтэй байх зэрэг шалгууруудыг голчлон үзнэ. Одоогийн байдлаар МУНН-ын даргад нэр дэвшигсэдийг хэлэх боломжгүй гэнэ. V их хуралд Орон нутгаас 180 гаруй, нийт 780 гишүүд хүрэлцэн ирэх ажээ.
Намын дотоод асуудал хэлэлцэгдэх учир үдээс хойно болох хуралыг хаалттай хийхээ мэдэгдлээ. Энэ үеэр ирэх сонгууль оролцох хоёр мөрийн хөтөлбөр хэлэлцэгдэх гэнэ.
Д.Жаргалсүрэн