
Тэгвэл өнөөдөр “Мишээл экспо” төвд мутай боксын насанд хүрэгчдийн нээлттэй тэмцээн болох гэж байна. Тэмцээн эрэгтэйчүүдийн 51, 57, 63.5, 67, 71, 75, эмэгтэйчүүдийн 48, 56, 60 кг-ын жинд болох бөгөөд хоёр минутаар дөрвөн үе тулалдах аж. Тус тэмцээнээс медаль хүртсэн тамирчдыг сонгон шалгаруулж, ирэх онд болох Азийн танхимын болон тулааны спортын наадамд оролцуулах юм.
"Өдрийн шуудан" сонин