Олон улсын эмэгтэйчүүдийн баярыг тохиолдуулан Ерөнхий сайд С.Батболдын санаачилгаар,“Монголын улсын шилдэг малчин эмэгтэй”-г анх удаа шалгаруулж байгаа билээ. Тэгвэл 21 шилдэг малчин эмэгтэйг шалгаруулжээ. Архангай аймгийн Булган сумын Тусгалт багийн малчин С.Отгонбат, Баян-Өлгий аймгийн Алтан сумын нэгдүгээр багийн малчин Б.Ахбас, Баянхонгор аймгийн Галуут сумын Үнэгтийн багийн малчин Г.Бурмаа, Булган аймгийн Дашинчилэн сумын Лах багийн малчин Ч.Норсмаа, Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын 2 дугаар багийн малчин ДБуяндэлгэр, Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын хоёрдугаар багийн малчин Б.Дуламжав, Дархан-Уул аймгийн Орхон сумын Баян-Өлзийт багийн малчин С.Оюунцэцэг, Дорноговь аймгийн Сайхандулаан сумын нэгдүгээр багийн малчин Б.Цэенхорол, Дорнод аймгийн Дашбалбар сумын Сэвсүүр Жараахай багийн малчин Д.Долгор, Дундговь аймгийн Адаацаг сумын дөрөвдүгээр багийн малчин Ц.Алтантүлхүүр, Завхан аймгийн Яруу сумын Хэц-Улаан багийн малчин А.Сэлэгмаа, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Малчин багийн Я.Цэрмаа, Өмнөговь аймгийн Номгон сумын Богт багийн малчин Ж.Бархас, , Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын тавдугаар багийн малчин Д.Өмдсүрэн, Сэлэнгэ аймгийн Орхон сумын Бэлэндалай багийн малчин Х.Оюунбат, Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Дөхөм багийн малчин Х.Сумъяа, Төв аймгийн Баян сумын хоёрдугаар багийн малчин Г.Энхтайван , Увс аймгийн Хяргас сумын Хангай багийн малчин М.Жавзан , Ховд аймгийн Дарви сумын Булаг багийн малчин С.Нямжав, Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Харанга багийн малчин Б.Наранэрдэнэ, Хэнтий аймгийн Баянмөнх сумын Дулаан багийн малчин Л.Дулам нар тус тус улсын шилдэг малчин эмээгтэйгээр тодорсон байна. Ийнхүү анх удаагаа улсын хэмжээнд шалгарч буй эдгээр эмэгтэйчүүдийн ихэнх нь “Алдарт эхийн “ нэг, хоёрдугаар одон , Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон, Хөдөлмөрийн хүндэт медаль хүртэж, аймаг сумынхаа аврага сайн малчнаар тодорч ирсэн, Засгийн газрийн болон ХХААХҮЯ , аймгийн хүндэт жуух бичиг, таван жилийн гавшгайч, АИХ-ын депутатаар сонгогдож байсан гавъяатанууд юм байна.
Э.Сараа