Эрчүүдэд зориулсан жирэмслэлтээс хамгаалах эм бүтээнэ

Хуучирсан мэдээ: 2012.03.02-нд нийтлэгдсэн

Эрчүүдэд зориулсан жирэмслэлтээс хамгаалах эм бүтээнэ

Эмэгтэйчүүд хүсээгүй жирэмслэлтээс хамгаалах эм бэлдмэл ууж, элдвийн
арга хэрэглэж, өөрийгөө зовоох шаардлагагүй болох цаг тун удахгүй ирэх
гэж байгааг эмч, мэргэжилтнүүд дуулгаж байна. Колумбийн их сургуулийн
эрдэмтэд эрчүүдэд зориулсан жирэмслэлтээс хамгаалах бэлдмэлийг бүтээж
байгаа гэнэ. Энэ эм нь дааврын бус тул бэлгийн сэрэлд сөрөг нөлөө
үзүүлэхгүй гэнэ. Одоогоор хулгана дээр хийгдсэн туршилтууд нь үр дүнгээ
өгч байгаа бөгөөд эмийн үйлчлэл сайн, аюулгүй болохыг батлаад байгаа
гэнэ. Иймд эмэгтэйчүүд маань туршилтын хугацаа дуусч, клиникт нэвтрэх
мөчийг хүлээх л үлдлээ. Эрчүүд ч гэсэн хүсээгүй жирэмслэлтээс хамгаалах
ерөндөгтэй болох нь байна шүү дээ.

http://www.mminfo.mn/
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж