Шинэ хорооллын анхны байрны шавыг тавив

Хуучирсан мэдээ: 2010.05.04-нд нийтлэгдсэн

Шинэ хорооллын анхны байрны шавыг тавив

Гэр хорооллыг барилгажуулах
хөтөлбөрийн хүрээнд айл өрхийг шилжүүлэн түр
суурьшуулах “300 айлын орон сууц”-ны барилгын шав тавих ёслолын
ажиллагаанд Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд, хотын дарга болон
албаны бусад хүмүүс оролцлоо. Энэхүү арга хэмжээ нь “гэр хорооллыг
барилгажуулж, орон сууцны хороолол болгох хөтөлбөр”-ийн хүрээнд хийгдэж
буй ажил бөгөөд уг барилгыг Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг
дэвсгэр дээр барихаар төлөвлөжээ.
Энэхүү барилгын хөрөнгө оруулалтад нийслэлийн төсвөөс 10,2 тэрбум
төгрөгийг зарцуулахаар төлөвлөж байна. “300 айлын орон сууц” нь тус бүр
150 айлын, 15 давхар цутгамал төмөр бетон үндсэн хийц бүхий, газар
хөдлөлтөд тэсвэртэй, Улаанбаатар хотын инженерийн шугам сүлжээнд
холбогдсон, орчин үеийн хоёр орон сууц  байх юм.
Уг барилгыг барьснаар өөрийн өмчлөл, эзэмшил, ашиглаж буй газрыг
эргэлтэнд оруулж, газраа орон сууцаар солих сонирхолтой айл өрхийг түр
байршуулах боломж бүрдэх юм. Иймд өнөөдрийн шав тавих ажиллагаа нь
зөвхөн нэг орон сууцны асуудал шийдэгдэж байгаа хэрэг төдийхөн биш
байсан бөгөөд энэ нь “Долоодугаар хороолол” хэмээх нэгэн орон сууцны
хорооллыг барих ажлын эхлэл болж өнгөрлөө. 

Б.Энхмандах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж