
Түүнчлэн, Монгол Улсын Ерөнхийлөгчийн хэрэгжүүлж буй бодлого үйл ажиллагаа, ялангуяа архины эсрэг аян, монголчууд олуулаа болох уриалга, “Байгальд ээлтэй Монгол” хөдөлгөөн, авилгаас ангид, шударга байх зэрэг санал санаачилгуудыг дэмжин, эдгээр чиглэлээр төсөл хөтөлбөр хэрэгжүүлж ажиллахаар төлөвлөж байгаагаа тэрээр мөн ярив.
Уулзалтын үеэр, Төрөөс залуучуудын талаар баримталж буй бодлого, хамтын ажиллагааны талаар харилцан ярилцаж, санал бодлоо солилцлоо.
Эх сурвалж: www.president.mn