аймгийн Сайншанд сумын Засаг дарга Б.Батбаярын албаны машиныг дэлбэлж,
шатаасан хэрэг өнгөрсөн амралтын өдөр гарсан аж. Засаг дарга
Б.Батбаярын жолоочтой муудалцсан нутгийн иргэн Л уурандаа даргынх нь
машиныг дэлбэлжээ. Нутгийн удирдлагуудын мэдээлж буйгаар дээрх гэмт
хэрэг гэр бүлийн шалтгаанаас үүдсэн аж. Засаг даргатай огт хамаагүй
гэсэн тайлбарыг өгсөн. Энэ талаар Дорноговь аймгийн Цагдаагийн
хэлтсээс утсаар тодруулсан юм.
-Өнгөрсөн амралтын өдөр
танай аймгийн Засаг даргын машиныг дэлбэлсэн гэх сэжигтэн Л-д
Эрүүгийн хуулийн 153.2-т заасны дагуу хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн. Энэ
юу болов?
-Тийм хэрэг болсон. Одоогийн байдлаар мөрдөн
байцаалтын шат дуусах тийш хандаж байгаа. Сэжигтэн анхны байцаалтаар
өөрийн хэргээ хүлээсэн. Түүнийг эрүүгийн хуулийн 153.2-т заасны дагуу
бусдын эд хөрөнгөд санаатай халдсан, хохирол учруулсан гэх
үндэслэлээр шалгаж байгаа.
-Өмнө нь хэрэгт холбогдож байсан гэсэн мэдээлэл бий. Энэ тал дээр тайлбар өгөхгүй юү?
-Өмнө
нь танхайн хэргээр хорих ялаар шийтгүүлж байсан гэсэн. Тодорхой хэлж
мэдэхгүй байна. Хэрэг удахгүй прокурорт шилжинэ. Гэм буруутай нь
нотлогдвол мөнгөн торгууль ногдуулж магадгүй.