Цагаатгах комиссын 20 жилийн ой болно

Хуучирсан мэдээ: 2010.05.04-нд нийтлэгдсэн

Цагаатгах комиссын 20 жилийн ой болно

Энэ онд Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс байгуулагдсаны 20 жилийн ой болох гэж байна. Ой угтаж холбогдох хууль тогтоомжийг сурталчлах, хэрэгжүүлэх, хяналт тавьж  ажиллахын зэрэгцээ хийсэн ажлаа олон нийтэд тайлбарлан таниулах түүний дотор хэлмэгдэгсэд,  цагаатгалтай холбоотой хэвлэгдэн гарсан ном, товхимлын үзэсгэлэн гаргах, “Улс төрийн хэлмэгдүүлэлт” цагаан номыг үргэлжлүүлэн гаргах болон “Хэлмэгдэгсдийн намтрын товчоон” номыг хэвлэн гаргах асуудлыг шийдвэрлэх, Комиссын ойд зориулж товхимол, баримтат кино хийж олны хүртээл болгох зэрэг ажил хийхээр болжээ. Энэ тухай өнөөдөр болсон Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын хуралдаанаар ярилцсан байна.

Мөн хуралдаанаар орон сууц авах, орон сууцныхаа нөхцлийг  сайжруулахыг хүссэн хэлмэгдэгсдийн өргөдлийг барагдуулах талаар санал солилцжээ. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 20 гаруй хэлмэгдэгч орон сууцны дараалалд байгаа ажээ.

 Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж