Сайншандын Засаг даргын машиныг дэлбэлсэн нь тогтоогджээ

Хуучирсан мэдээ: 2012.03.02-нд нийтлэгдсэн

Сайншандын Засаг даргын машиныг дэлбэлсэн нь тогтоогджээ

Дорноговь аймгийн Сайншанд сумын Засаг дарга Б.Батбаярын ал­баны машиныг дэлбэлж, шатаасан хэрэг өнгөрсөн амралтын өдөр гарсан аж. Засаг дар­га Б.Батбаярын жолоочтой муу­далц­сан нутгийн иргэн Л ууран­даа даргынх нь машиныг дэл­бэл­жээ. Нутгийн удирдлагуудын мэ­дээлж буйгаар дээрх гэмт хэрэг гэр бүлийн шалтгаанаас үүдсэн аж. Засаг даргатай огт хамаагүй гэ­сэн тайлбарыг өгсөн. Энэ талаар Дорно­говь аймгийн Цагдаагийн хэлтсээс утсаар тодруулсан юм.

-Өнгөрсөн амралтын өдөр та­­най аймгийн Засаг даргын ма­ши­ныг дэлбэлсэн гэх сэжигтэн Л-д Эрүү­гийн хуулийн 153.2-т заасны дагуу хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн. Энэ юу болов?

-Тийм хэрэг болсон. Одоогийн байд­лаар мөрдөн байцаалтын шат дуу­сах тийш хандаж байгаа. Сэжигтэн анх­ны байцаалтаар өөрийн хэргээ хү­лээсэн. Түүнийг эрүүгийн хуулийн 153.2-т заасны дагуу бусдын эд хө­рөнгөд санаатай халдсан, хохирол уч­руул­сан гэх үндэслэлээр шалгаж байгаа.

-Өмнө нь хэрэгт холбогдож бай­сан гэсэн мэдээлэл бий. Энэ тал дээр тайлбар өгөхгүй юү? 

-Өмнө нь танхайн хэргээр хорих ялаар шийтгүүлж байсан гэсэн. Тодорхой хэлж мэдэхгүй байна. Хэрэг удахгүй прокурорт шилжинэ. Гэм буруутай нь нотлогдвол мөнгөн торгууль ногдуулж магадгүй.

Эх сурвалж: "Улс төрийн тойм" сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж