Та бүхэндээ шинэ оны мэнд хүргэж аж амьдрал, ажил үйлсэд тань хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Булган аймагт байхыг маш ихээр хүссэн хэдий боловч алс хол байгаа миний сэтгэл зүрх үргэлж та нартай хамт байгаа шүү гэдгийг хэлмээр байна.
Булган аймаг, Булганчууд та бүхэн бол миний гэр орон, миний гэр бүл . Би өдөр болгон Монголын талаарх мэдээллээс Монголын хөгжил цэцэглэлтийн талаар уншиж танилцдаг. Энэ бүх хөгжил дэвшил та бүгдийн маань ажил амьдралд хувь нэмэр болоосой.
Ахмад үеийнхэндээ цаашид ч эрч хүч дүүрэн эх орныхоо төлөө зүтгэхийг, мөн залуучууд та бүхэн өөрсдийн сайн сайхан амьдралын төлөө хичээн суралцаж, өндөр боловсрол эзэмшиж, улмаар эх орондоо ихийг бүтээгээсэй гэж хүсэж байна.