Монголын хүүхэд багачуудыг номтой нөхөрлүүлж, ном уншуулж сургах ”Оюунт Монгол” аян өнгөрсөн оноос эхлэн өрнөсөн бөгөөд энэ хөдөлгөөнд хөдөө орон нутгийн их дээд сургууль, ерөнхий боловсролын сургууль, албан байгууллагууд нэгдэн номын бүлгэмүүдийг байгуулж тодорхой үр дүнд хүрч олныг хамарч байгаа ажээ. Тэгвэл энэхүү “Оюунт монгол” аянд Эрхүү хотноо сурч байгаа дөрвөн их, дээд сургуулийн 100 гаруй оюутан нэгдэж эхэлсэн бөгөөд ном унших бүлгэм байгуулсан байна.
Төрийн шагналт зохиолч Д.Батбаяр, Чанад билиг судлаач Д.Төмөртогоо нар “Оюунт Монгол” сэдвээр оюунтан залуустай уулзаж халуун яриа өрнүүлж зөвлөгөө өгсөн юм.
Э.Сараа