Хамтлагийн продюсер Б.Чинбат АНУ-д хойшлуулшгүй ажилтай байгаа тул энэ удаагийн тоглолтод оролцож чадахгүй гэнэ. Гэлээ гэхдээ 15 жилийн ойн тоглолтын төлөвлөгөөг жилийн өмнөөс гаргасан, мөн тэд саяхан АНУ-д байхдаа тоглолтын бэлтгэл дээрээ нэлээд “сууж”, сайтар базаасан тул “Number One” гэдгээ дахин харуулах гэнэ. Шинэ дуунуудынхаа найруулгыг Чинбаа өөрөө хийсэн байна. Саяхан олны хүртээл болгосон ч хитэд дээгүүр байрт явж байгаа “Хайрласан хайр” дуунаас нь харахад шинэ аялгуу үнэртсэн тоглолт болох бололтой.
Тоглолтод Х.Төмөрбаатар, Х.Лхагвасүрэн, Н.Ганхуяг, Б.Дашдондог, Б.Жавхлантөгс нарын шилдэг эрэгтэй дуучид, мөн морин хуурч Д.Шинэцог нар оролцоно. “Sweetymotion” хамтлаг эдгээр шилдэг эрэгтэй дуучидтай хамтран хит болсон олон сайхан дууг шинэ найруулга, шинэ аялгуугаар хүргэх юм.