Ерөнхий сайдыг “шинэхэн халаад”-тайгаа угтлаа

Хуучирсан мэдээ: 2010.05.04-нд нийтлэгдсэн

Ерөнхий сайдыг “шинэхэн халаад”-тайгаа угтлаа

Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд “Таван эрдэнэ” хүнсний захаар орж иргэд, худалдаа, бизнес эрхлэгч нартай уулзан, өргөн хэрэглээний бараа бүтээгдхүүний өнөөгийн үнэ ханш, эрэлт, нийлүүлэлттэй танилцлаа. Зах дээр хонины мах 4800-5000 төгрөг, үхрийн мах 6000 төгрөгний ханштай байв. Захын удирдлага Н.Раднаа Ерөнхий сайд С.Батболдыг хүлээн авч уулзан барааны үнэ ханш, эрэлт, нийлүүлэлтийн талаар танилцуулсан юм. Ерөнхий сайдыг хүлээн авах ажлыг захын удирдлагаас онцгойлон анхаарсан нь ажиглагдаж байсан бөгөөд “Дарга нарыг хүлээн авах үетэй таарвал харин ч сайхан мах авах юм биш үү” гэх хүмүүсийн яриа дуулдаж байлаа.  

Б.Энхмандах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж