Сүхбаатарын талбайг coру-доё

Хуучирсан мэдээ: 2012.03.02-нд нийтлэгдсэн

Сүхбаатарын талбайг coру-доё

Эх орончдын баярын өдөр хаврын тэргүүн сарын шинийн 8-ны билэгт сайн өдөр тохиолоо. МАХН-ынхан баяр давхцсан эл өдрийг өөрийн болгох гэж нарыг хүртэл өмчлөх  шахсан. Н.Энхбаяр тэр­гүүтэй нөхөд Тасганы овоон дээрээс “Мандах нарыг харах ёслол”-ыг зохион бай­гуулсан. Ингэснээр эл өд­рөөс эхлэн “МАХН-ын нар” мандаж  МАНАН-г саринаан Мон­гол Улсыг гийгүүлнэ гэж бодож байгаа бололтой бай­сан шүү. Энэ хооронд Ардын намынхан Сүхбаатарын хөшөөнд хүн­дэтгэл үзүүлэв. Энэ бүхэнд хорссон МАХН-ынхан “Ар­дын намынхан өглөөний 11 цагаас эхлээд үдийн 17 цаг хүртэл Сүхбаатарын тал­байд Эх орончдын баярын хүн­дэтгэлийн үйл ажиллагаа явуулах захиалгыг хүчний бай­гууллагынханд өгсөн” гэх. Тиймээс хүчний бай­гуул­ла­гынхан “МАХН-ых­ныг нэв­т­­рүүлэхгүй байх үүднээс тусгай хамгаалалт гаргаж, Сүхбаатарын талбайг нүд цав­­чилгүй манасан” юм байх. Гэтэл эцэст нь МАХН-ынхны хэлсэн үг худал болж тэд ч гэсэн Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөсөн юм. МАХН-ынхны гомдоллох нь ар­га ч үгүй биз, тэд “Нарыг өмчилсөн”. “Амташсан хэрээ 13 дахина” гэдгийн үлгэрээр Сүх­баата­рын талбайг ч өмч­лөхийг хүсэх нь ёс байх. Энэ жил чадаагүй юм чинь тэд Ардын намынхнаас  Сүхбаатарын тал­­­байг чөлөөлөх гэж дараа жил зүтгэх нь гарцаагүй. Тиймээс энэ бүхэнд бид эрт­нээс бэлтгэлтэй байж дараа жилийн гуравдугаар сарын 1 гэхэд Сүхбаатарын талбай эх хувиас нь ялгагдахаагүйгээр хуулбарлаад тавьчих хэрэгтэй юм шиг ээ. Тэгээд хуулбарыг нь “Шадав нь ч авна уу, Готов нь ч авна уу” хэнд хамаатай юм. Монголын ард түмэнд лав хамаагүй. Хэрэв ингэж чадвал  “Өмч хувьчлал”-ын асуудал дараа жилээс эхлээд нэг мөсөн цэгцрэх байх. Ардын нам болон МАХН-ынхан ч “дүү нар”-таа сайн үлгэр дуурайл үзүүлэгчдээр тодорч магадгүй шүү дээ. Нөгөөтэйгүүр ямарваа нэгэн тэмдэглэлт ой, баяр болоход хөшөө булаацалдаж, хэл амаа билүүдэхгүй  эв найрамдалтай тэмдэглэж хэвших байх гэж найдаж байна.

Р.Сарангоо

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж