Замын-Үүдийн чиглэлд амралтын цогцолбор байгуулна

Хуучирсан мэдээ: 2012.03.02-нд нийтлэгдсэн

Замын-Үүдийн чиглэлд амралтын цогцолбор байгуулна

“Транзит Монгол” үндэсний хөтөлбөрийн хүрээнд олон улсын сүлжээнд холбогдсон автозам дагуу амралтын цогцолборууд байгуулахаар Зам тээвэр, барилга хот байгуулалтын яамнаас төлөвлөжээ. Үүнд Замын-Үүд, Алтанбулагийг холбосон 1000 гаруй километр үргэлжлэх зам хамаарах юм. Энд 150-200 километр тутамд жолооч, зорчигч нарт зориулсан үйлчилгээний цогцолбор байгуулах аж. Тээврийн хэрэгслийн зогсоол, цайны газар, авто засвар, эмнэлгийн үйлчилгээний цэг, шатахуун түгээх станц, зочид буудал, нийтийн бие засах газар зэргийг байгуулах асуудлыг цогцоор нь шийдэх юм. Эдгээр нь манай улсын авто замын зэрэглэлийг нэмэгдүүлж, Хятад, Оросоос манайх руу хийх болон дамжин өнгөрөх ачаа, тээвэрт чухал ач холбогдолтой байна. Түүнээс гадна шинэ ажлын байр бий болох, жолооч нарын эрүүл мэндийг хамгаалах, зорчигчдын тав тухай амрах орчныг бүрдүүлж байгаагаараа онцлог юм.

"Улс төрийн тойм" сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж