Төв аймагт газрын ховор элементийн төсөл хэрэгжүүлнэ

Хуучирсан мэдээ: 2012.03.02-нд нийтлэгдсэн

Төв аймагт газрын ховор элементийн төсөл хэрэгжүүлнэ

Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Black Ridge (ASX:BRD) компани Монголын Төв аймгийн нутагт газрын ховор элемент хайгуулын төсөлд хамтран ажиллахаар болсноо мэдээлжээ. Компани нь уг төслийн due diligence буюу эрх зүй болон санхүүгийн нөхцөл байдлыг тогтоох ажлыг эхлүүлэхээр төлөвлөж буй ажээ. Төслийн хайгуулын ажлын дүнг урьдчилсан байдлаар өнгөрсөн оны дундуур гаргасан бөгөөд уг хэсэгт лантан, скандий, церий, итрий болон бусад нэр төрлийн газрын ховор элемент агуулагдаж буйг тогтоожээ.  Төслийн талбай нь Улаанбаатараас зүүн зүгт 80 км-ийн зайд 7750 га газрыг хамарч буй ажээ.

Black Ridge төслийн ажилд эхний гурван жилийн хугацаанд 5.5 сая ам.долларын хөрөнгө оруулахаар гэрээ байгуулсан байна. Харилцагч компаниа “Black Ridge” тодорхой дурдаагүй ч тус компанид 750 мянган ам.доллар төлөхийн зэрэгцээ төслийн 80 хүртэлх хувийг эзэмших эрхтэйгээр хоёр тал тохиролцжээ. Тус компани нь Австралид ванадийгийн 0.42 хувийн агууламж бүхий 86 сая тонн хүдрийн нөөц бүхий “Unaly Hill” төсөл хэрэгжүүлдэг байна. Ванадийг нарийн технологийн шаардлага хангасан тусгай гангийн үйлдвэрлэл болон хэвлэлийн тоног төхөөрөмж үйлдвэрлэхэд хэрэглэдэг юм. Харин газрын ховор элементийг компьютерийн хавтан, LCD зурагт, ухаалаг гар утас, салхин турбин, нарны зай, хос хөдөлгүүрт болон цахилгаан машин зэрэг маш олон дэвшилтэт технологийн үйлдвэрлэлд ашигладаг.

Дэлхийн газрын ховор элемент болон ховор металын хэрэглээ нэмэгдэхийн хэрээр Монголын газрын ховор элементийн баялгийг судалж, илрүүлж, олборлох ажлыг гадаадын улс орнууд сонирхох нь үлэмж ихэсч байна.

Б.Төгс

www.mongolianminingjournal.com
www.journalism.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж